ШАРЫН ГОЛ УУРХАЙ XEMC БРЕНДИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ШИНЭЧЛЭЛ ХИЙЛЭЭ

 

Төвийн бүсийн аймгуудыг илч гэрлээр тэтгэх эрхэм үүргийг хүлээн ажилладаг Шарын гол ХК нь эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээтэй уялдуулан үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах, хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага тулгараад байсан юм.

Өвлийн ид ачааллын үед Шарын голын уурхай #XEMC брэндийн 110 тн даацтай цахилгаан хөтлөгчтэй SF32001DC загварын 4 ширхэг автосамосвалаар тоног төхөөрөмжийн шинэчлэл хийлээ.

Тус автосамосвал нь дэлхийн тэргүүлэгч уул уурхайн компани болох Rio Tinto компанид ашигладаг цахилгаан хөтөлгөгчтэй бусад ижил төрлийн автосамосвалуудаас ашиглалтын зардал маш бага тоног төхөөрөмж юм.

Уурхайчиддаа уулын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье!