card

СЭЛБЭГ ХЭРЭГСЭЛ

Солонго Эксим компани өөрийн борлуулсан тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг 100% хангах зорилгоор сэлбэгийн агуулахдаа бүхий л төрлийн сэлбэг хэрэгслэлийг үргэлжид бэлэн байлгаж цаг хугацаанд нь нийлүүлж, мэргэжлийн түвшинд найдвартай үйлчилгээ хийж өгдөг. Сэлбэгийн нөөцлөлт болон агуулахын үйл ажиллагааг боловсронгуй болгосноор бид таньд жилийн альч цагт хэвийн найдвартай ажиллагаатай техник, ашиглалтын хямд зардал, сэтгэл ханамжийг өндөр баталгааг өгөх боломжтой.

Та тоног төхөөрөмж худалдан авах гэж байгаа бол хамгийн түрүүнд түүний сэлбэгүүд цаг алдалгүй гар дээр тань ирдэг эсэхийг анхаарах нь зүйн ёсны хэрэг юм. Тэгвэл Солонго эксим компани өөрийн борлуулсан тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг 100% хангах зорилгоор гаалийн баталгаат агуулах болон сэлбэгийн агуулахдаа үйлдвэрээс баталгаажсан оргинал сэлбэг хэрэгслэлийг үргэлжид бэлэн байлгаж цаг хугацаанд нь нийлүүлж, мэргэжлийн түвшинд найдвартай үйлчилгээ хийж өгдөг.

ТЭВШ

Солонго Эксим ХХК нь ХЕМС үйлдвэрийн тэвшийг албан ёсны эрхтэйгээр нийлүүлж байна. Энэхүү тэвш нь стандарт тэвшнээс жингийн хувьд бага бөгөөд багтаамж болон бүтээлийг нэмэгдүүлдэг.

ХЕМС тэвшний давуу тал

  •   Стандарт ердийн тэвштэй харьцуулахад жин 15% 25% -р хөнгөн
  •   Засвар үйлчилгээний өртөг харьцангуй бага
  •   Тэвшийг WELDOX 700, HARDOX 450 маркийн ган төмөрөөр хийдэг.  Энэхүү төмрийн онцлог нь хамгийн бага температурт гагнуур хийхэд тохиромжтой , хүйтэнд    тэсвэртэй  тул эрс тэс уур амьсгалтай Монгол орны уурхайд зогсолтгүй ашиглахад туйлын тохиромжтой

Борлуулалтын мэдээлэл

  •   Рио тинтогийн Австралийн уурхайд Комацу- 830E, Комацу-730Е автосамосвалуудад 63 ширхэг тэвш
  •   Оюу толгой төсөлд Комацу-930Е загварт 30 ширхэг тэвш
  •   БНХАУ-н дотоодын зах зээлийн том оврын автосамосвалуудад 800 гаруй тэвш үйлдвэрлэн нийлүүлээд байна.

ХҮНД ДААЦЫН ДУГУЙ

Дэлхийн олон улс оронд танигдсан Sailun группийн #DYNAMAXX брэндийн дугуйны албан ёсны дистрибьютерийн хамтран ажиллаж байна.

Уул уурхайн зориулалтын 12.00R20, 1400R20, 1400R25, 23.5R25, 26,5R25, 29,5R25, 24.00R35, 27.0049, 33.00R51, 45/65R45 гэх мэт размерын дугуйг нийлүүлнэ.

ХАМТАРЧ АЖИЛЛАДАГ БРЕНДҮҮД

Италийн ITR нь дэлхий даяар Caterpillar® болон Komatsu®-ийн тоног төхөөрөмж болон хөдөлгүүрийн дээд зэрэглэлийн шинэ сэлбэгийн үйлдвэрлэгч бөгөөд сэлбэг үйлдвэрлэгч энэхүү салбартаа аль хэдийн өөрсдийн байр суурийг олсон үндэстэн дамнасан томоохон компаниудын нэг юм.  ITR нь хэрэглэгчиддээ дээд зэрэглэлийн сэлбэг санал болгодог төдийгүй онцгой үйлчилгээ, бодит хэмнэлт, түргэн шуурхай, үнэн зөв, нийцтэй үйлчилгээний дэмжлэг үзүүлдэг. 

Хүсэлт илгээх