ХЕМС нь уул уурхайн салбарт шинэ түүхийг нээлээ

элхийн хамгийн анхны 120 тонн даацтай 100%  цахилгаан, нэг цаг цэнэглэн 8 цаг ажилладаг, ашиглалтын зардал 50% бууруулсан автосамосвалыг үйлдвэрлэж эхэллээ.

6-р сарын 23-ны өдөр дэлхийн анхны 120 тоннын хувьсах гүйдлийн хөтөч АС бүхий уул уурхайн цахилгаан дугуйт автосамосвал машиныг улсын үйлдвэрийн олны талархал хүлээсэн Xiangtan Electric Manufacturing Group Co., Ltd. (XEMC)  үйлдвэр үйлдвэрлэжээ.  Мөн энэ өдрөө уг автосамосвалыг  Өвөр Монголын уурхай руу нийлүүллээ.

Зөвхөн цахилгаан тэжээлийн эх үүсвэрээс тэжээл авдаг мөн эрчим хүчний ухаалаг зарцуулалттай,  хувсах гүйдлийн хөтөчтэй, уламжлалт дизель хөдөлгүүрээс биш аккумлятороос тэжээл авдаг зэрэг давуу талтай юм. Нэг цаг цэнэглэн 8 цаг зогсолтгүй ажиллах боломжтой.

Энэ нь энгийн 100 тоннын түлш хэрэглэдэг самосвалтай харьцуулахад ашиглалтын зардал 50%, засвар үйлчилгээний зардлыг 20% хэмнэсэн хаягдал ялгаруулдаггүй самосвал үйлдвэрлэж чаджээ . Ийм төрлийн самосвал ашигласнаар нь жилд 1500 тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг бууруулах боломжтой юм.

XEMC нь мехатроник технолигийг амжилттай боловсруулахад өөрсдийн судалгааны шинжилгээний бааз давуу талаа ашигласан. XEMC охин компани болох Xiangtan Electric Manufacturing Group нь өөрөө бие дааж мөн Хятадын дотоодын үйлдвэрүүдтэй хамтран дугуйт хөтлөгчтэй моторын технологи, эрчим хүч зарцуулалтын удирдлагын систем зэрэг инновацид сууриласан технологуудыг ашигласан нь техникийн ерөнхий үзүүлэлтүүдийг илүү дэвшилттэй болгоход нөлөөлсөн. Энэхүү самосвал нь маш энгийн конструкцтай, тормос болон хүчин чадлын үзүүлэлтүүд нь маш сайн зэргээс гадна найдвартай, тав тухтай, дуу чимээ багатай зэрэг давуу талуудтай юм.

Энэхүү самосвалыг үйлдвэрлэсэн явдал нь уул уурхайн тоног төхөөрөмж түүнд ашиглагддаг тээврийн хэрэгсэлийг эрчим хүчний ашигтай зарцуулалттай, эрчим хүчний хэмнэлттэй ухаалаг хэрэглээг бий болгосон нэгэн шинэ түүхийг уул уурхайн салбарт нээлээ.